Шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхий даяар тархснаас хойш нийт 200 гаруй ороны 1,2 сая гаруй хүн халдварлаж, 53 мянга гаруй хүн нас баржээ.
Коронавирусний халдвар анх сарьсан багваахайнаас хүнд халдварласан бол одоо өнгөрсөн сард гэрийн тэжээмэл нохойнд халдсан тохиолдол бүртгэгдсэн юм. Тэгвэл АНУ-ын зоо парк дахь таван арслан тус халдвараар өвчилсөн болох нь өнгөрсөн долоо батлагдсан байна. Судалгаагаар арслангуудыг асарч байсан ажилтан вирусний халдвар тээгч байсан нь батлагдаж улмаар тусгаарлалтад оруулжээ.
БНХАУ-ын малын эмч нар Ухань хот дахь гэрийн тэжээвэр болон тэнэмэл 100 муурыг судалж үзэхэд 15 хувьд нь коронавирус илэрсэн талаарх судалгааг “bioRxiv” сайтад нийтэлсэн байна.
Вирусний халдвар хүнээс гэрийн тэжээвэр амьтан, нүхэнд амьдардаг амьтдад халдах болсон учир Америк, Европи, Австрали, Ази зэрэг тивүүдийн иргэд гэрийн тэжээмэл амьтдаасаа татгалзах, асрах газарт өгөх тохиолдол олширч байгаа аж. Энэ талаар олон улсын хэвлэлүүд онцолж, "Иргэд өөрсдөөсөө бас найзуудаасаа айж байна" гэж бичжээ.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан гэрийн тэжээмэл амьтантай иргэдийг ариун цэврийг сайтар сахиж, амьдтыг гэрээсээ аль болгох гаргахгүй байх, шаардлагатай асаргаа үзүүлэх, ийм боломж хязгаарлагдмал бол стандартын шаардлага хангасан амьтан асрах газарт хүргүүлэх ёстойг анхааруулжээ.
Тиймээс манай улсад гудамжны тэнэмэл муур, нохой устгалын ажлыг өнгөрсөн сараас эхлэн эрчимжүүлж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу хийгдэж буй ажлыг тухай аймаг, дүүргийн Засаг дарга нараар ахлуулсан баг зохион байгуулж байгаа юм.
Сэтгэгдэл (1)