Эрүүл мэндийн яамнаас халдвар Европи тивд бага хэмжээгээр буурч байна. Гэвч Япон зэрэг улсад халдвар эрчимтэй тархах эрсдэлтэй байна гэдгийг мэдээллээ.
Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас "Буриад, Эрхүүд шинэ тохиолдол илэрсэн. Японы талаас хөнгөн өвчтөнд бус хүнд өвчтөнд төвлөрч ажиллахаа мэдэгдлээ. Зан үйлдэл, тархаврын үүсгэврийг тогтоох боломжгүй байна гэдгийг мэдэгсэн. Америкийн талаас вирусний эсрэг биет үүссэн эсэхийг шинжлэхээр боллоо. Ингэснээр өвчлөлийн тархаврыг тогтоох сайн талтай.
Тус улсад халдварын тохиолдол бүртгэгдсээр байна. Шинэ Зеландын хувьд зайнаас харьцахыг иргэдээ уриалсан. Өвчлөл болон халдварын тархалт бага байгаагийн шалтгаан нь хилээ эрт хааж, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй хийсэнтэй холбоотой гэдгийг мөн мэдэгдсэн. Нью Иоркийн амьтны хүрээлэнгийн таван арслангаас халдвар илэрсэн" гэлээ.
Сэтгэгдэл (1)