Испани Улсад коронавирусний тохиолдол сүүлийн 24 цагийн байдлаар ,
Илэрсэн тохиолдол: 130,759 (+6,023) буурсан,
Эмнэлэгт буй хүний тоо: 58,744 (+1,132) өссөн,
Нас барсан: 12,418 (+674) буурсан,
Эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо: 38,080 буюу нийт тохиолдлын 29,1 хувийг эзэлж байна. Испанид коронавирусний халдвар авсан хүний тоо сүүлийн хоёр өдөр мэдэгдэхүйц буурч байна. Гэвч Ерөнхий сайд Педро Санчез онц байдлыг энэ сарын 26-ны өдөр хүртэл сунгах хүсэлтээ Конгресст оруулахаа мэдэгджээ. Үүний өмнө, одоогийн үйлчилж буй хөл хорио энэ сарын 12-ны өдөр дуусахтай холбогдуулан хаалттай байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийг нээх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэв. Халдварын тоо буурах хандлагатай байгаа ч иргэд та бүхэн суугаа орныхоо хууль тогтоомжийг чанд мөрдөн, олноороо цуглахгүй байх, гадагш гарахгүй байхыг зөвлөж байна гэдэг мэдээллийг тус улсад оршин суудаг Монгол Улсын иргэн Б.Наранбаатар бидэнд бэлтгэн хүргэлээ.