Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр халдварын тохиолдол 71.5 мянгаар нэмэгдэж, 1.272.9 мянгад хүрлээ. Нас барсан хүний тоо өмнөх өдрөөс 7.3 хувиар буюу 4700-аар нэмэгдэж нийт нас баралт 69.4 мянгад боллоо.
Дөрөвдүгээр сарын эхний өдрүүдэд халдвар хоногт 74-84 мянгаар нэмэгдэж байсан бол өчигдрийн байдлаар 71.5 мянгаар нэмэгдсэн нь энэ долоо хоногийн хамгийн бага үзүүлэлт болж байна. Гэвч АНУ-ын хувьд халдварын тархалтын оргил үедээ байгаа тул ойрын өдрүүдэд дахин нэмэгдэх магадлалтай байна.
Энэ сарын хувьд нийт халдвар болон нас баралтын тоо улам нэмэгдэж л таарахаар байна.
Манай улсын хойр хөршид шинээр 658 тохиолдол нэмэгдэж, нийт тохиолдол 5389 болсон бол Казахстанд шинээр 53 тохиолдол нэмэгдэж, нийт 584 тохиолдол боллоо.