COVID-19 вуирсээр дэлхийн 1 сая 201 мянга 443 хүн халдварлаж, 64 мянга 675 хүн нас барж, 246 мянга 174 хүн эдгэрчээ. Хамгийн өндөр тархалттай байгаа улсуудаас иш татахад, энэ сарын 4-ний өдрийн байдлаар АНУ 311 мянга 357, Испани 126 мянга 168, Итали 124 мянга 632 хүн халдвар авсан байна. Нас баралтын хувьд АНУ-д 1048, Францад 1053, 749, Италид 681, Англид 708 зэргээр дэлхий нийтэд 5000 орчим хүн нас барсан тооцоо гаргасан байна.
Испани улсын Засгийн газраас онц байдлыг энэ сарын 25-ныг хүртэл сунгалаа. Одоогийн байдлаар тус улсад 124 мянган 736 халдвар авч 34 мянга 219 хүн эдгэрч, 11 мянга 814 хүн нас барсан юм. Онц байдал зарласнаар тархалтыг удаашруулж, огцом өсөж байсан шугаман тэнхлэгийг бага багаар налуу болгож байна. Энэ сарын 2-нд 932 хүн нас барсан бол 3-ний өдөр 809 хүн нас барсан гэсэн суцдалга бий.
Эрдэмтдийн үзэж буйгаар халдварын оргил идэвхжлийн үе тавдугаар сард тохионо гэж үзэж буй юм.