Өнгөрсөн 24 цагийн байдлаар ОХУ-д 601 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тохиолдлын тоо 4149-д хүрээд байна.
Үүнээс Москва хот болон түүний ойр орчмын дүүрэгт 3134 тохиолдол бүртгэгджээ. Шинээр бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо өсөн нэмэгдэж байгаа боловч өсөлтийн хурдын хувьд гуравдугаар сарын сүүлийн өдрүүдэд 25-33 хувиар өсч байсан бол энэ сарын 2-ны өдөр өсөлтийн хурд 16 хувь байна.
Гэвч ОХУ-д ойрын 14 хоногт хурдацтай нэмэгдэх төлөвтэй байна гэж тус улсын Эрүүл мэндийн байгууллага үзэж байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин пүрэв гаригт хийсэн мэдээлэлдээ дурьдсан.
Монгол улстай хил залгаа Буриад улсад 31, Эрхүү мужид найм, Забайкальскийн хязгаарт нэг нийт 40 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа тул бид хойд хилийн боомтууд дээр илүү их анхаарал хандуулах шаардлагатай болж байна.