Дэлхий нийтээр цар тахал хурдацтай тархаж байна. Тухайлбал, АНУ, Испани, Итали зэрэг улсуудад голомтлон тархаж байгаа бөгөөд ДЭМБ-аас цар тахлын оргил үе дөрөв, тавдугаар сард гэж үзэн энэ хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд, сэрэмжтэй ажиллахыг анхааруулж байна.
Үүнтэй холбогдуулан халдварын тархалтын улмаас хойшлуулахаар шийдвэрлэсэн олон улсын зарим томоохон арга хэмжээнүүдийг танилцуулъя.
Тодруулбал, энэ сард зохион байгуулагдахаар товлогдож байсан Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн "Евро-2020" тэмцээн хойшилжээ. Мөн Токио хотод долдугаар сарын 26-нд эхлэх товтой байсан зуны Олимпын наадам хойшилж 2021 оны долдугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийхээр товлож байн.
Ирэх арваннэгдүгээр сард Шотландын Глазгоу хотод зохион байгуулагдах товтой байсан НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн СОР-26 олон улсын чуулга уулзалт мөн ирэх 22021 онд болохоор хойшлогджээ. ОХУ-ын Статистикийн байгууллага ирэх аравдугаар сард болох товтой Хүн амын тооллогыг мөн хойшлуулж ирэх 2021 онд зохион байгуулах саналыг гаргасан байна.