БНХАУ COVID-19 халдвартай тэмцэх утаагүй дайнд үрэгдсэн баатрууд болох эмч эмнэлгийн ажилтнууд болон цар тахлаар амиа алдсан иргэдэд эмгэнэл илэрхийлэх мэдэгдлийг Хятадын төрийн зөвлөлеес гаргалаа. Тус мэдэгдэлд энэ оны энэ сарын 4-ны өдөр буюу ханш нээх өдөр бүх улс даяар эмгэнэл илэрхийлж гашуудлын өдөр болгоно гэжээ.
Тухайн цаг үед Хятад улс даяар, БНХАУ-аас гадаадад суугаа Элчин сайдын яам Хятад улсын туг далбааг хагас бөхийлгөж улс даяараа наадам цэнгүүний ажиллагааг зогсоох тухай дурджээ.
Энэ сарын 4-ны 10.00 цагаас Хятадын ард иргэд гурван минут чимээгүй зогсож гашуудал илэрхийлэхийн зэрэгцэж, авто машин, галт тэрэг, усан онгоц дуут дохио буюу агаарын довтолгооноос хамгаалах аваарын дохиог дуугаргах эмгэнэлд нэгдэх юм байна.
CCTV.COM