Турк Улсад оршин суух үнэмлэхгүйгээр амьдарч буй иргэд эмнэлгийн тусгай бүртгэлд хамрагдсаны дарааг коронавирусний үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжтой.
Гэвч тухайн эмнэлгүүд нь зөвхөн шинж тэмдэг илэрсэн буюу, өндөр халуунтай, толгой өвдөх, гэдэс өвдөх, дотор муухайрах, бөөлжих, ханиалгах, нус гоожих, халуурах, толгой эргэх, хоолой өвдөх, суулгах, цээжээр хөндүүрэл өвдөх, амьсгалахад хүндрэлтэй зэрэг зовиуртай болон сүүлийн 14 хоногийн дотор гадаад улсад зорчсон, вирусний халдвартай болон халдвартай байж болзошгүй хүнтэй нэг орчинд байсан зэрэг тохиолдол бүхий иргэдийг шинжилгээнд хамруулах юм байна.
Турк улсын хэмжээнд нийтдээ 25 эмнэлэгт коронавирусний шинжилгээ хийж байгаа бөгөөд дээрх шинж тэмдэг илэрсэн иргэд 184 тусгай дугаарт залгаж дуудлага өгснөөр иргэний амьдарч буй харъяллын дагуу тус эмнэлгүүдийн аль нэгэнд нь хувиарлах юм байна.