Коронавирусний цар тахал дэлхий нийтэд эрчимтэй тархаж байгаа бөгөөд халдвар гараагүй 10 улс үлджээ. Халдварын тархалт буурч байсан БНСУ-д шинж тэмдэггүй өвчлөх тохиолдол их гарч байгааг албаныхан онцолж буй.
Мөн БНХАУ-ын Ухань хотод халдвар дахин гарч эхэлсэн бөгөөд гаднаас импортлогдон их орж ирж байна. Үүнтэй холбогдуулан гаднаас ирж байгаа зорчигчдыг 14 хоног тусгаарлах, олон улсын нислэгийнхээ тоог бууруулаад байна.
Тодруулбал, гаднын улсуудаас агаарын тээврээр өдөрт 25 мянган зорчигч хүлээн авдаг Хятад улс олон улсын нислэгийнхээ тоог хязгаарлан нийт зорчигчийнхоо тоог өдрийн 5000 болгожээ. Ингэснээр долоо хоногийн нислэгийн тоо 130 орчим болж хасагдаж байгаа юм байна. Хэрэв гадаадаас ирэгсдийн халдварын байдал цаашид энэ хэвээр үргэлжилбэл олон улсын нислэгийг зогсоож, бүрмөсөн хөл хорио тогтоохоор төлөвлөөд байгаа аж.
А.Сүх