Испани Улсад коронавирусний тохиолдол сүүлийн 24 цагийн байдлаар
илэрсэн тохиолдол: 102,136 (+7719)
эмнэлэгт буй хүний тоо: 51,418 (+2175)
нас барсан: 9,053 (+864)
эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо: 22,647 (+3388), нийт тохиолдлын 22.17 хувийг эзэлж байна.
Тус улсын Засгийн газраас Эрүүл мэндийн яамаар дамжуулан коронавирустай тэмцэхэд шаардлагатай материаллаг хангалтыг үргэлжлүүлэн хийсээр байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 10-наас 31-ний хооронд Мадрид 4,2 сая, Каталония2,7 сая, Андалусия 1,5 сая, Валенсия хотыг 1.2 сая амны хаалтаар тус тус хангажээ. Шинээр халдвар авагч болон нас барагсдын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж буй нь эрх баригчдын санааг ихээр зовоох болсон төдийгүй нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх эрсдэл тулгарах болжээ. Тиймээс Union Europa холбооноос Испани, Италь улсад буцалтгүй тусламжийн сан байгуулах талаар ярилцаж байна.
Түүнчлэн Испанийн Эрүүл мэндийн яам болон Сэтгэл судлалын Ерөнхий зөвлөл /СОР/-тэй хамтран коронавирусний улмаас сэтгэл санааны хямралд орсон хүмүүст зориулсан тусгай дугаарыг өнөөдрөөс нээн ажиллуулж эхэллээ.
Уг тусгай дугаарын утас руу холбогдож өөрт учирсан асуудлаар мэдээлэл, зөвлөгөө авч болох юм байна.
Тодруулбал,
гэр бүлийн гишүүн өвдсөн эсвэл нас барсан тохиолдолд 91 700 79 89 дугаарын утсанд,
Халдварт өвчинтэй тэмцэж буй эмнэлэг, цагдаа, онцгой байдал зэрэг байгууллагын мэргэжлийн ажилтнууд 91 700 79 90 дугаарын утсанд,
Онцгой байдал зарласантай холбогдуулан иргэдэд үүсч буй хүндрэлтэй асуудлаар 91 700 79 88 дугаарын утсанд 9:00-20:00 цагийн хооронд холбогдох боломжтой гэдэг мэдээллийг Испани улсын Саталунья мужийн Барселонь хотод оршин суугаа Монгол Улсын иргэн Б.Наранбаатар бидэнд бэлтгэн хүргэлээ.