Венесуэлээс халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажилд БНХАУ-ын эмч нарын баг туслахаар болжээ.
Энэ үеэр хятад улсаас хандивласан COVID-19 халдвар тээгчийг илрүүлэгч туршилтын урвалж, хамгаалалтын хэрэгсэл, эмчилгээний төхөөрөмж зэрэг материалыг авч очсон байна. Дээрх мэргэжлийн баг нь хятад улсын эрүүл мэндийн зөвлөл болон Жянсү мужийн найман эмчийн бие бүрэлдэхүүнтэй аж. Уг бүрэлдэхүүнд амьсгалын замын өвчний мэргэжилтэн, хүнд өвчтөнийг шуурхай оношлох лабораторийн мэргэжилтэн болон халдварт өвчний эсрэг ажиллаж байсан туршлагатай эмч нар багтсан байна.
Эх сурвалж: CCTV.COM
Сэтгэгдэл (1)