Шинэ төрлийн коронавирусний тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан дэлхийн ихэнх улс орон хичээл сургуулийнхаа үйл ажиллагааг түр зогсоосон.
Тэгвэл энэ сарын 30-ны өдрөөс БНХАУ-ын Жянсү мужид ахлах ангид болон дээд сургуульд элсэх сурагчдын хичээлийг эхлүүллээ. Сурагчдын эхний хичээл нь өвчин халдвараас хэрхэн сэргийлж өөрийгөө хамгаалах тухай байв. Сургуулийн захиргаа ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг ягштал биелүүлэн сурагчидаа хvлээн авч байгаа юм.
Мөн Япон улсын Боловсролын яамнаас халдвар намжиж эхэлсэн тул хичээл сургуулийнхаа хэвийн явуулна хэмээн мэдэгдэж байв.
А.Сүх