COVID-19 халдвар энэ сарын 29-ний 20.43 цагийн байдлаар дэлхий даяар халдвар авсан нийт тохиолдол 680.679, нас барсан 31.918, эдгэрсэн 146.395 хүн байна.
Дэлхий даяар нийт халдвар авсан хүний таван хувийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд халдвар авагсдын 18 хувь нь нас баржээ.
Халдварын тархалт АНУ, Итали, Хятад, Испани, Герман, Иран, Франц, Их Британ, Швейцарь, Нидерланд зэрэг улсад хамгийн их байгаа бөгөөд манай хойд хөрш ОХУ-д шинэ тохиолдол нэг өдрийн дотор 270-аар нэмэгдэж нийт тохиолдол 1534 болж, нас баралт дөрвөөр нэмэгдэж найм болжээ. Харин урд хөрш Хятадад 45 тохиолдол таван нас баралт шинээр нэмэгджээ.