БНСУ-н Гамшигын аюулаас сэргийлэх төвөөс ирэх дөрөвдүгээр сарын 01-ний 00.00 цагаас эхлэн дэлхийн бүх улс орноос хил нэвтрэн орж ирж байгаа зорчигчдыг 14 хоног тусгаарлах шийдвэр гаргалаа.
Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Пак Нын Хү "Дэлхий даяар коронагийн тархалтын аюул нүүрлэж тоо нь өдөр ирэх тусам ихсэж байгаатай холбоотой солонгосын хилээр нэвтрэх бүх зорчигчидод 2 долоо хоногийн тусгаарлалт хийлгэхээр боллоо" гэжээ.
Энхүү арга хэмжээ нь гадаад дотоодын аль улсын иргэн байх, урт удаан оршин суух хамаагүй бүх хилээр нэвтрэх бүх хүмүүст үйлчилнэ.
Солонгос улсад өөрийн гэсэн оршин суух орон байргүй тохиолдолд Засгийн газар болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас хангасан тусгаарлах байранд байрлаж тусгаарлагдана. Гадаад дотоодын иргэн харгалзахгүй бэлдэж өгсөн тусгаарлах байрыг ашиглах тохиолдолд зардлыг өөрсдөө төлөх ёстой бөгөөд дунджаар нэг өдрийн 100.000 воны үнэтэй 14 хоновол ойролцоогоор 1.400.000 вон орчим болох ажээ.