Саудын Араб улсын удирдан зохион байгуулсан 20-ын бүлгийн орнуудын Төрийн тэргүүн нарын дээд чуулга уулзалт анх удаа онлайн хэлбэрээр зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтаас дэлхийн бусад улс орнуудад, нийт ард иргэдэд хандаж уриалга, мэдэгдэл гаргажээ.
Уг урилгад тулгарч байгаа халдварт өвчний тархалт, эрсдэлтэй хамтран тэмцэх, хүчээ нэгтгэх, дэлхийн эдийн засагт тулгарч байгаа хямралын эрсдэлтэй тэмцэх талаар, 20-ын бүлгийн орнуудын зүгээс эдийн засгийг дэмжих чиглэлээр бүхий л талын арга хэмжээ авах, тасалдал, сааталд ороод байгаа дэлхий нийтийн худалдааг сэргээхэд хамтран ажиллах талаар, дэлхий нийтээр эрсдэлтэй тулгарч байгаа энэ цаг мөчид ДЭМБ, ОУВС, Дэлхийн банк болон бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны байгууллагууд, бүсийн банкуудын хүрээнд хүндрэл, хямралыг даван туулахын тулд бүхий л талын дэмжлэгийг үзүүлж ажиллах болно гэдгийг мэдэгдэж, тулгарч буй эрсдэл, хямралын эсрэг бүхий л улс орнуудыг хүчээ нэгтгэн хамтран ажиллахыг уриалжээ.