Хубэй мужийн COVID-19 халдварын эсрэг ажлыг удирдах баг энэ сарын 24-нд Хубэй мужийн Ухань хотоос бусад газраас гадагш гарах хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн чөлөөлж байгааг мэдэгдлээ.
Харин Ухань хотын орох гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 8-аас чөлөөлөхөөр болжээ. Сүүлийн өдрүүдэд Үхань хотын үйлдвэрүүд сэргэснээр тус хотод ажлаа хийхээр буцаж ирж буй хүмүүсийн тоо олширсоор байна. Үханьд орох тээврийн хэрэгслүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг дүрэм журмын дагуу хийж байна. Мөн зорчигчдын эрүүл мэндийн бичиг баримтыг шалгалтыг 100 хувь биелүүлж байна.