Дэлхий нийтэд коронавирусний халдвар АНУ, Итали, Иран, Испани, Франц зэрэг орнуудад эрчимтэй тархаж байгаа талаар ДЭМБ-аас мэдээлж буй.
Халдварын тархалт хурдацтай тархаж байгаа энэ үед дэлхийн ихэнх улс хөл хориогоо чангатгаж, урлаг солё, хичээл сургууль болон зарим арга хэмжээгээ цуцлах арга хэмжээ аваад байгаа билээ. Мөн халдвар гаднаас зөөгдөн ирж байгаатай холбогдуулан гаднын иргэдийг хил нэвтрүүлэхгүй байх зэрэг шийдвэр гаргаад байгаа юм.
Тэгвэл халдвар голомтлон тархаж байгаа Франц улсын дараах арга хэмжээг авахаар болжээ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Э.Филипп иргэд хөдөлгөөн хязгаарлалтыг чанд мөрдөхгүй байгаагаас шалтгаалан хязгаарлалтыг чангатган дараах арга хэмжээг өнөөдөрөөс мөрдүүлэхээр шийдвэрлэсэн гэдгийг онцолжээ. Тодруулбал, хүний биед тустай хөдөлгөөн хийх, агаарт гарах зэрэг үйлдлийг гэрээс зөвхөн нэг км тойрог дотор хийх, гадагш нэг цагаас илүү хугацаанд гарахгүй байх, гадна байрлалтай хүнсний болон бусад захыг хаах, түүнчлэн хөдөлгөөний хязгаарлалтыг дахин хэдэн долоо хоног сунгах магадлалтай байна.