COVID-19 халдвар дэлхий нийтээр эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан БНХАУ-ын гаргасан шийдвэрийн дагуу ӨМӨЗО-ны Эрээн хотын хил гаалийн ажилтнууд өвчин халдварын эсрэг ажилд хэрэглэх эд матриал болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг аливаа бэрхшээлгүй нэвтрүүлж ирсэн.
Тус боомтоор гарч буй бараа бүтээгдэхүүн нь Монгол улс болон Европийн орнуудад тээвэрлэгдэн хүрдэг юм. Хятад-Европийн чиглэлийн галт тэргийг 24 цагийн турш нэвтрүүлэх ажлыг түргэн шуурхай гүйцэтгэсээр байна. Хил гаалийн шалгалтыг шуурхай зохион байгуулсны үр дүнд бараа бүтээгдэхүүний зөөвөрлөлт нэмэгджээ.
Тодруулбал, 2020 оны хоёрдугаар сард ӨМӨЗО-ны Эрээн хотын боомтоор дамжин өнгөрсөн ачаа тээвэрлэлтийн хэмжээ 2.278.000 тонн болж өнгөрсөн сарын мөн үеэс 25.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт байна.
CCTV .COM