Франц дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас шуурхай мэдээ гаргасан байна. Үүнд Франц улсад амьдарч байгаад тусгай үүргийн нислэгээр Монгол Улсад очсон иргэнээс короновирусний халдвар илэрсэн тул Франц болон Испани улсад оршин суугаа Монгол Улсын иргэд онцгой анхаарал болгоомжтой байж нэн шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг онцгойлон хүсье" гэсэн байна. Мөн Францын Ерөнхийлөгч Э.Макрон энэ сарын 16-ны 20.00 цагт мэдэгдэл хийсэн гэдгийг дурджээ.
Уг мэдэгдэлд
1. Халдвартай тэмцэхэд иргэдийн хүчин чармайлт маш чухал байгаа бөгөөд та өөрөө шинж тэмдэг илрээгүй ч бусдад тараах өндөр магадлалтай байна.
2. Иргэдийг 15 хоногийн хугацаанд гэрээсээ гарахгүй байх, бусадтай харилцахгүй байж харилцах хүрээгээ илтэд хумихыг сануулав.
3. Зөвхөн хүнс авах, эмнэлэгт үзүүлэх, ажиллахаас бусад үед уг хориглосон арга хэмжээг зөрчиж буй иргэдэд хуулийн хариуцлага хүлээж болохыг сануулав.
4. Лхагва гарагаас эхлэн амны хаалтыг шаардлагатай газруудад амны хаалтыг их хэмжээгээр тараана гэж мэдэгдэв.
5. Европын холбооны хил 30 хоног хаагдаж байгааг мэдэгдэв.
Франц улсад коронавирусын тохиолдол сүүлийн 24 цагийн байдлаар 6633 эмнэлэгт хүргэгдсэн бол үүнээс 148 хүн нас баржээ.
Г.Маргад