Коронавирусний тархалттай холбогдуулж дэлхийд одууд өөрсдийн хэмжээнд хандив тусламж үзүүлж байгаа. Тэгвэл хөлбөмбөгийн од Кристиан Роналдо өөрийн сүлжээ зочид буудлуудаа коронавирусээр өвдсөн хүмүүст зориулж үнэ төлбөргүй ашиглуулахаар болсон байна. Тэрбээр сүлжээ зочид буудлуудаа эмнэлэг, тусгаарлах байр болгон ашиглуулахаар болсон тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичсэн байна. Мөн тэнд ажиллах бүх эмч сувилагч ажилчдын цалин, шаардлагатай бүх зүйлсийг хувиасаа гаргахаар болсон гэдгээ илэрхийлжээ.