АНУ-д айлчилсан Бразилын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч CoVid19 вирусийн халдвараар өвчилсөн нь тогтоогдсон.
Бразилын Ерөнхийлөгч Жайр Болсонаругийн хамтаар Цагаан ордонд зочилсон албаны хүн халдвар авсан тухай мэдээлэл гарсны дараа Ерөнхийлөгч Дональд Трамп халдвар авсан байх магадлалтай гэх мэдээлэл гарсан юм. Тэгвэл тэрбээр сайн дураараа халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэсэн бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан байна.