COVID-19 халдвар авсан иргэдийн дунд манай улсын хоёр иргэний нэр бичигдсэн тухай БНСУ-ын хэвлэл мэдээлжээ. Энэ талаар тус улсад оршин суудаг Күүкмин их сургуулийн багш Ц.Өнөрзаяа орчуулан мэдээлсэн байна. Уг мэдээнд Өвчин хяналтын төв, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр БНСУ-д шинэ төрлийн коронавирусээр гадаадын иргэншилтэй 60 хүн халдвар авснаар бүртгэгдсэн байна.
Үүнээс Хятад 38 хүн, АНУ 7 хүн, Монгол 2 хүн, Вьетнам 2 хүн, Аргентин 2 хүн, Австрали 2 хүн, Тайланд 2 хүн, Польш 1 хүн, Япон 1 хүн, Индонез 1 хүн, Узбекстан 1 хүн, Малайз 1 хүн тус тус байна гэжээ.