Бразил улсын Ерөнхийлөгч Жайр Болсонаругийн олон нийттэй харилцах албаны дарга коронавирусний халдвар авчээ.
Тодруулбал, хоёр улсын төрийн тэргүүн нар Флоридад уулзалт хийхэд хамт байлцжээ. Улмаар эх орондоо буцаж ирснийх нь дараа халдварын шинж тэмдэг илэрсэн байна.
Юутай ч шинжилгээний хариу нийтэд мэдээлэгдээгүй ч хоёр улсын ерөнхийлөгч болон тухайн үед хамт байлцсан хүмүүс халдвар авсан байж болзошгүй байна. Үүнтэй холбогдуулан Бризилын ерөнхийлөгчөөс шинжилгээ авсан бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчөөс шинжилгээ авсан эсэх талаар Цагаан ордноос хариу өгөөгүй байна.