Шинэ төрлийн коронавирусний халдвар Иран улсад эрчимтэй тархаж байна. Энэ хүрээнд Ираны Засгийн газраас БНХАУ-аас тусламж хүрссэн юм. Тэгвэл хятадын талаас 290 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж илгээжээ. Энэ талаар Ойрхи Дорнод дахь Дэлхийн хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Чэнь Синьхуэй "Коронавирусний халдварыг даван туулахад нь туслах үүднээс тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байна. Халдвар дэгдсэний улмаас хятадад нөхцөл байдал тааруу байгаа ч Ираны ард түмэнд 1.6 сая юани үнэ бүхий бараа бүтээгдэхүүн цуглуулж чадлаа” гэжээ.
Уг хүмүүнлэгийн тусламжид амны хаалт, халдваргүйжүүлэгч зэрэг хэрэгсэл багтсан байна.