Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас коронавирус буюу "Covid-19" өвчний дэгдэлтийг цаг тахлын хэмжээнд хүрснийг албан ёсоор зарлалаа. Тодруулбал, коронавирусийг пандемик буюу дэлхийг хамарсан цар тахлын хэмжээнд хүрснийг урд шөнө Монголын цагаар 01.00 цаг орчмын үед дэлхийн нийтэд зарласан юм. Гэхдээ энэ нь вирусийг хянах аргагуй боллоо гэсэн уг биш. Учир нь, нийт халдварын 90 хувь нь дөрөв, 80 гаруй оронд 10 хурэхгуй тохиолдол байгаа юм. Тиймээс халдвар орж ирэхээс сэргийлэх, илруулж тусгаарлах, эмчлэх арга хэмжээг улам сайжруулах нэн тэргүүнд хийх ёстойг онцолжээ.
Өдгөө коронавирусийн халдвар авсан тохиолдол 118 мянгад хүрч, 4000 гаруй хүн нас бараад байна. Энэ нь Антарктидээс бусад бүх тивд бүртгэгдсэн үзүүлэлт юм. “Бид коронавирусээр тархсан ийм өвчнийг урьд өмнө хэзээ ч харж байгаагүй. Үүнтэй зэрэгцэн улс орон бүр энэ тахлыг хяналтдаа байлгах маш чухал байна. Коронавирусний халдвар зөвхөн нийгмийн эрүүл мэндийн биш бүх салбарын хямрал боллоо. Энэ цагаас салбар бүр, хүн бүр тэмцэх хэрэгтэй. Цар тахал гэж зарлалаа гээд коронавирусийг үнэлж буй үнэлгээ, авч хэрэгжүүлж байгаа ажил өөрчлөгдөхгүй. Улс орнууд цар тахалд эртнээс бэлдсэн, одоо гагцхүү авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээгээ эрчимжүүлэх, тахлыг өргөн хүрээнд тархаахгүй байх тал дээр маш сайн ажиллах шаардлагатай" гэдгийг ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюсес ярьжээ.
С.Сүлд