АНУ-д коронавирусний халдвар 33 мужид гарч халдвартай иргэдийн тоо 550 давсан бол 21 иргэн нас барсан тухай АНУ-ын өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдэгдсэн билээ. Тэгвэл Tennessee мужид хоёр тохиолдол илэрч батлагджээ. Одоогоор дээрх хоёр иргэнийг тусгаарлаж, эмчилгээ хийж эхэлсэн байна.
АНУ-д халдварта болох нь батлагдсан хүмүүс дотор Хятадын Ухань хотоос болон “Diamond Princess” хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлсэн иргэд багтаж байгаа юм байна.