Япон улсад "COVID-19"-ийн тохиолдолд өнгөрсөн ням гарагийн байдлаар 456 болсон байна. Тодруулбал, "Diamond Princess" аяллын хөлөг онгоцон дээр 696 хүн, Хятадын Хубэй мужаас тусгай нислэгээр ирсэн 14 хүн халдвар авсан талаар NHK мэдээлжээ.
Уг мэдээлэлд халдвар авсан хүмүүсийн хувьд Хоккайдод хамгийн олон буюу 101, Айчид 70, Токиод 64, Канагава, Осакад тус тус 41 тохиолдол илэрсэн байна, Эрүүл мэндийн яам болон тусгаарлалтын албаны 11 хүн халдвар авсан гэжээ.