Ираны эрүүл мэндийн яам тус улсад дэгдээд байгаа коронавирусийн тахлын тоо баримтын талаар өчигдөр телевизээр танилцуулжээ.
Баасан гарагт буюу өнгөрсөн бямба гарагийн хугацаанд тус улсад 1,000 гаруй халдварын тохиолдол шинээр нэмэгдэж, нийт халдварын тоо 5,823 болсон байна. Халдвар авсан хүмүүсээс нэг өдрийн хугацаанд 21 нь бас барсны дотор Тегеран хотоос Ираны парламентад шинээр сонгогдсон гишүүн Фатемех Рахбар байжээ. Баасан гарагийн тоог нэмсний дараа Иран улсын нийт эндэгдлийн тоо 145 хүрсэн байна.
Тус улсын төрийн өндөр дээд албан тушаалтй хэд хэдэн хүн Covid-19 вирусийн халдвараар нас бараад байгаа. Рахбар нь вирусийн халдвараар нас барсан тус улсын хоёр дахь хууль тогтоогч болжээ. Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн дотор Ираны дэд ерөнхийлөгч Маумех Эбтекар, эрүүл мэндийн дэд сайд Ираж Харирши болон парламентын 20 гаруй гишүүн байгаа юм.
Ираны нийт 31 мужид халдварын тохиолдол илэрч, тархалтыг хязгаарлахын тулд бүх шатны сургуулиудыг хааж, урлаг, шашны арга хэмжээнүүдийг хориглоод байна.
Хятадаас гадна коронавирусийн халдвар хамгийн хүчтэй тархаж байгаа улсуудад Иран, Итали, Өмнөд Солонгос тооцогдож байна.