БНСУ-д эгзэгтэй байдал үүсээд байна. Тодруулбал энэ сарын 7-ны өдөр коронавирусний халдвар авсан 46 хүн нэгэн зэрэг Дэгү хотын Далсон дүүргийн Ханмаым орон сууцны байрнаас илэрсэн байна.
Тиймээс тус орон сууцыг бүхэлд хөл хорио тогтоож, бүтүүмжилсэн байна. Ингэснээр тус улсад анх удаа орон сууцны байшинг битүүмжилсэн хэрэг боллоо.
Уг байшинд 142 хүн оршин суудгаас 60 хувь буюу 92 оршин суугч нь шинчонжи сүмийн итгэгчид байсан бөгөөд итгэгч биш хүмүүсээс халдвар илрээгүй байна.
Халдвар авсан 46 хүнээс 14 нь эмнэлэгт хүргэгдэн, үлдсэн 32 нь эмнэлэгийн ор хүлээж байгаа юм байна.
Уг орон сууцны барилга нь олон жилийн өмнө ашиглалтад орсон, үнэ багатай, сүмээс холгүйхэн байдаг нь итгэгчид олноор суурьших шалтгаан болсон аж. Тиймээс ийм орон сууцны байр дахиад би эсэхийг тогтоохоор шалгалт хийж байгаа юм байна.
Шинчонжи сүмийн удирдагч И Ман Хи уучлал гуйж сөгдөн ёслохдоо гартаа экс Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн нэр бүхий алтлаг цаг зүүсэн байсан нь "Пак Гын Хэ Ерөнхийлөгчийг дэмжигч түмэн олноос тусламж хүссэн мессэж" хэмээгдэж багагүй дуулиан дагуулаад байсан юм.
Шинчонжи сүмийнхэнтэй холбоотой санаа зовоож буй том зүйл бол тэд нууцаар үйл ажиллагаа явуулдаг системтэй бөгөөд, энэ нь халдвар авснаа нууцлах болон бусдад тараах таатай орчныг бүрдүүлэх эрсдэлтэй.
Шинчонжи сүмээс хотын захиргаанд хандив өргөсөн боловч хүлээж авахгүй. Учир нь гаднаа туслаж байгаа мэт боловч бодит байдал дээрээ халдвараас сэргийлэхэд саад болж байна гээд үүнийхээ оронд эмчилгээнээс зугатаж байгаа хүмүүсээ олж өгөхийг хүссэн байна
Энэ сарын 5-ний өдрийн байдлаар Дэгү хотод эмнэлэг болон тусгаарлах газарт тусгаарлах эмчилгээ авахгүй татгалзсан 1777 шинчонжи сүмийн итгэнчид байгаа юм байна.
Түүнчлэн энэ сарын 8-ны өдрийн 00.00 цагийн байдлаар халдвар авсан хүний тоо
367-оор нэмэгдэж, нийтдээ 7134 болсон тухай тус улсад амьдарч буй иргэн Ж.Нармандах орчуулан хүргэлээ.