Шинэ коронавирусийн халдвар дэгдсэнээс хойш, Монгол Улсын Засгийн газар болон нийгмийн олон салбарынхан олон зам сувгаар Хятадын талтай харилцаж, эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, эд бараа, мөнгө төгрөг хандивлаж, өвчин тахлын эсрэг Хятадын ард түмний хийж буй тэмцлийг дэмжин тусалсан төдийгүй Ерөнхийлөгч Х.Баттулга Бээжин хотод биечлэн айлчилж, Хятад улсын дарга Си Жиньпинтэй уулзан хэлэлцээ хийсэн нь Хятад, Монгол хоёр орны харилцааны хөгжил, сайн хөршийн чин үнэнч найрамдал нөхөрлөл дээд түвшинд хүрснийг харуулсан юм.
Хятад улсад өдгөө шинэ коронавирусийн халдвар аажмаар намжиж байгаа хэдий ч, дэлхийн хэмжээнд өвчин тахлын дэлгэрэлт мөн хүнд байсаар байгаа нөхцөл байдалд, МУ өвчин тахлаас урьдчилан сэргийлэх маш их дарамтад тулгарч байна.
Хятад улс хүнд хэцүү байдалд тулгарсан үед, найрсаг хөрш Монголын ард түмний зүгээс сэтгэлийн дэм, эд хөрөнгөний хандив өгсний хариу талархал болгон Монгол Улсын хийж буй өвчин тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжиж, Хятадын ард түмний зүгээс Монголын ард түмэнд хандаж буй найрсаг сэтгэлгээг илэрхийлж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй болон ЭСЯ-ны нийт дипломат ажилтнууд энэ сарын 5-ны өдрөөс эхлэн сайн дураасаа хандив цуглуулах арга хэмжээг зохион явууллаа.
CCTV.COM
Сэтгэгдэл (2)