Солонгос улс дахь монголчууд "Корона зогс 1:1" хөдөлгөөн өрнүүлж байгаа талаар Солонгос улсын хэвлэл онцолжээ. Уг мэдээлэлд "БНСУ даяар COVID-19 халдварын тархалт ихсэж ард иргэд хэцүү байгаа энэ өдрүүдэд солонгосын ард түмэнд сэтгэлийн хүч нэмэрлэхээр манай улсад оршин суудаг монголчууд "Сorona stop 1:1" хөдөлгөөнийг өрнүүлж байна.
"Корона зогс 1:1" хөдөлгөөн нь "Нэг хүн 10,000 вон хандивлан СOVID-19 өвчнийг зогсооё" гэcэн утгатай бөгөөд хандивын аян эхлээд ганцхан өдрийн дотор 4,500,000 вон цугларч, Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчуудын дунд мэдээлэл хурдацтай түгэж, тэд халуун дотноор хүлээн авч байна.
Аяныг санаачилсан хүн нь солонгос улсад 11 дэх жилдээ амьдарч байгаа монгол хүн бөгөөд Сөүл хотын хүндэт иргэний шагнал хүртэж байсан Сөүлийн хотын их сургуулийн захиргааны ангийн магистр, олон соёлын идэвхтэн оюутан" гэдгийг онцолсон байна.
Сэтгэгдэл (8)