БНХАУ-ын Эрүүл мэндийн зөвлөлөөс энэ сарын 4-ний өдрийн 00.00-24.00 цагийн хооронд 31 муж болон Шиньжяний үйлдвэрлэл бүтээн байгуулалтын армид COVID-19 халдвар авсан 139 тохиолдол нэмэгджээ.
Мөн 31 хүн нас барж, сэжигтэй 143 тохиолдол нэмэгджээ. Тухайн өдөр 2189 өвчтөн эдгэрч, оношлогдсон өвчтөнтэй ойрын хавьталтай 6584 хүн эмнэлгийн хяналтаас гарчээ.
Энэ сарын 4-ний өдрийн 24 цаг хүртэл БНХАУ-ын Эрүүл мэндийн зөвлөлөөс мэдээлж буйгаар 31 муж болон Шиньжяний үйлдвэрлэл бүтээн байгуулалтын армид COVID-19 халдвараар нийт оношлогдсон 80409 тохиолдол, эдгэрсэн өвчтөн 52045, нас барсан өвчтөн 3012, халдвар авсан сэжигтэй тохиолдол 522 болжээ. Одоо оношлогдсон өвчтөнтэй ойрын хавьталтай 669025 хүний 32870 нь эмнэлгийн хяналтад байна.
CCTV.COM