БНСУ-д коронавирусний халдварын тохиолдол 5000 даваад байна. Энэ сарын 3 буюу өнөөдрийн байдлаар 851 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр 5186 хүн халдвар авсан нь баталгаажлаа.
Үүнээс Тэгү хотод 3600 хүн халдвар авсан бөгөөд 31 хүн нас барж, 34 хүн эдгэрсэн талаар сэтгүүлч Э.Ижилболд БНСУ-аас мэдээлжээ.