Франц Улсад энэ сарын 2-ны 15.00 цагийн байдлаар коронавирусын тохиолдол 151 хүрч эмнэлэгт 116 хүн эмчлүүлж, хоёр хүн нас баржээ.
Үүнд 1-5 насны хоёр хүүхэд өвчлөөд байгаа талаар Францын Эрүүл мэндийн газраас мэдэгджээ. Халдвар авсан тохиолдол болон нас баралтын тоо нэмэгдэж байгаагаас шалтгаалан эрүүл ахуйн дэглэмийг сайтар мөрдөж шаардлагагүй нөхцөлд олон нийтийн газарт зорчихгүй байхыг анхааруулж байна.