АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп хоёрдугаар сарын 29-нд цагаан ордонд өнгөрсөн хэвлэлийн бага хурал хийжээ. Тэрбээр CCTV-гийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа Хятад улсын коронавирусийн халдварыг урьдчилан сэргийлэх, тогтоон барих ажлыг эерэгээр үнэлжээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлч “Ерөнхийлөгч та Хятадын коронавирусийн халдварын тархалт буурч байна гэсэн. Хэрэв АНУ-ын халдварт өвчний байдал муудвал АНУ-ын Засгийн газар Хятадтай адил төстэй арга хэмжээ авах уу” гэхэд Д.Трамп “Хятад улс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, тогтоон барих талаар ихээхэн ахиц дэвшил гаргасан. Одоо АНУ Хятадын халдварт өвчний эсрэг авсан зарим арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Бид Хятад улстай нягт харилцаатай байсаар ирлээ. Үүнд Ши Жиньпин дарга, намайг багтаана. Ши Жиньпин дарга ч хижиг тахал хурдан өнгөрөхийг хүсэж байна, тэрээр маш шаргуу ажиллаж байна гэлээ. Хятад улс маш их ахиц дэвшил гаргасан, одоогийн байдлаар Starbucks дахин ажилдаа орсон байна. Би энэ тухай бас ярьж байсан. Apple-ийн гүйцэтгэх захирал Тимоти ч хэлж байлаа, Apple компани Хятадад дахь үйлдвэрлэлээ бүх талаар сэргээсэн юм. Хятад улс халдварт өвчнийг тогтоон барихад маш их ахиц дэвшил гаргасныг харуулж байна” гэжээ.
CCTV.COM
Сэтгэгдэл (2)