БНХАУ-ын Эрүүл мэндийн зөвлөлөөс мэдээлснээр энэ сарын 1-ний өдрийн 00.00-24.00 цагийн хооронд 31 муж /Өөртөө засах орон /ӨЗО/, Шууд харьяат хот /ШХХ/ болон Шиньжяний үйлдвэрлэл бүтээн байгуулалтын армид COVID-19 халдвар авсан 202 тохиолдол нэмэгдлээ.
Хубэй мужид нас барсан өвчтөн 42 болжээ. Тухайн өдөр эдгэрсэн өвчтөн 2837, оношлогдсон өвчтөнтэй ойрын хавьталтай 8154 хүн эмнэлгийн хяналтаас гарсан байна.
Өчигдөр өдрийн 24 цаг хүртэл 31 муж болон Шиньжяний үйлдвэрлэл бүтээн байгуулалтын армид COVID-19 халдвараар нийт оношлогдсон 80026 тохиолдол ,эдгэрсэн өвчтөн 44462, нас барсан өвчтөн 2912, халдвар авсан сэжигтэй тохиолдол 715 болжээ.
Одоо оношлогдсон өвчтөнтэй ойрын хавьталтай 663240 хүний 46219 нь эмнэлгийн хяналтад байна. Мөн Хонконгт 98 тохиолд эдгэрсэн 36, нас барсан хоёр өвчтөн, Макаод оношлогдсон 10 тохиолдол эдгэрсэн найман хүн, Тайваньд оношлогдсон 40 тохиолдол эдгэрсэн 12 хүн, нас барсан нэг өвчтөн бүртгэгджээ.