COVID-19 халдвар дэлхий нийтэд түгшүүрийн харанга дэлдэж байгаа энэ үед манай улс “Мөнхийн хөршдөө туслах сэтгэлийн дэм” аян явуулж, хандив босгон хүргүүлсээр байна.
Үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 27-нд БНХАУ-д айлчлах үеэрээ сэтгэл зүрхээрээ хятадын ард түмэнтэй нэг байгаа гэдгээ илэрхийлж, Монголын ард түмний сэтгэлийн хандив 30 мянган хонь өгөхөөр болсон юм.
Коронавирусний халдвар гарснаас хойш тус улсад хийж байгаа анхны тэр дундаа анхны төрийн тэргүүний айлчлал бөгөөд БНХАУ-ын төр, засгийн тэргүүн талархалтайгаар хүндэтгэн угтаж, халдварын эсрэг авч байгаа хариу арга хэмжээ болон үүссэн нөхцөл байдлыг намжсаны дараа эдийн засаг, хамтын ажиллагаа улам өргөжүүлэхээ тэмдэглэсэн юм.
Ингээд Монголын ард түмэн Хятад улсад чин сэтгэлийн хандив болгож өргөсөн 30 мянган хонины тухай мэдээг тус улсын иргэд уухайлан хүлээж авсан бөгөөд мэдээнд бичсэн сэтгэгдлүүдээс түүвэрлэн сонирхуулъя.
CCTV.COM
Сэтгэгдэл (23)