БНСУ-д өнөөдөр өглөө буюу энэ сарын 29-ний өдрийн 10.00 цагийн байдлаар Covid-19 халдварын 594 тохиолдол нэмж бүртгэгджээ. Ингэснээр халдвартай иргэдийн тоо 2931-д хүрээд байна. Сүүлд бүртгэгдсэн 594 тохиолдлын 536 нь Тэгү хотоос илэрсэн бөгөөд халдварын улмаас нийт 16 хүн нас бараад байгаа юм.