БНХАУ-ын Эрүүл мэндийн зөвлөлөөс энэ сарын 27-ны өдрийн 00.00-24.00 цагийн хооронд 31 муж болон Шиньжяний үйлдвэрлэл бүтээн байгуулалтын армид COVID-19 халдвар авсан 327 тохиолдол нэмэгдсэн гэж мэдээллээ.
Нас барсан өвчтөн 44 байгаа бөгөөд үүнээс Хубэйд 41, Бээжинд хоёр, шууд харьяат хотод нэг байна. Халдвар авсан сэжигтэй тохиолдол 452-аар нэмэгджээ. Тус өдөр эдгэрсэн өвчтөн 3622, оношлогдсон өвчтөнтэй ойрын хавьталтай 10525 хүн эмнэлгийн хяналтаас гарчээ.
БНХАУ-ын Эрүүл мэндийн зөвлөлөөс мэдээлж буйгаар 31 муж /ӨЗО, Шууд харьяат хот-ШХХ/ болон Шиньжяний үйлдвэрлэл бүтээн байгуулалтын армид COVID-19 халдвараар нийт оношлогдсон 78824 тохиолдол, эдгэрсэн өвчтөн 36117, нас барсан өвчтөн 2788, халдвар авсан сэжигтэй тохиолдол 2308 болжээ.
Одоо оношлогдсон өвчтөнтэй ойрын хавьталтай 656054 хүний 65225 нь эмнэлгийн хяналтад байна. Мөн Хонконгт гарсан 93 тохиолдлоос 26 нь эдгэрсэн бол Макаод оношлогдсон 10 тохиолдлоос найм, Тайваньд оношлогдсон 32 тохиолдлоос зургаа нь эдгэрч, нэг хүн нас баржээ.