БНСУ-ын "Корейн Эйр" компанийн үйлчлэгч шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж нислэгийн авиа компаниуд сандралдаж эхэлсэн талаар Күүкмин Их сургуулийн багш Ц.Өнөрзаяа бичжээ.
Тэрбээр "Энэ сарын 25-ны өдөр Өвчний хяналтын төв газар нь "Корейн Эйр" компанийн үйлчлэгч коронавирусийн халдвар авсныг зарлалаа. Тухайн үйлчлэгч одоогоор Өвчний хяналтын төв газрын хяналтад байгаа тухай мэдэгдсэн байна. Халдвар авсан замыг тодорхой мэдээлээгүй байна. Одоогоор өвчний халдвар авсан нийт 893 хүн байгаа ба үүнээс насбарсан 9 хүн байна. Мөн шинжилгээ хийлгэж байгаа 13,273 хүн байна" гэжээ.