Шинжилгээний хариу сөрөг гарсан иргэн гэртээ харьсных нь дараа "COVID-19"-ийн халдвар илэрсэн талаар Японы Асахи телевиз мэдээлжээ.
Уг мэдээнд "Япон улсын нөхцөл байдал хурцдаж байна.
Тодруулбал, Чиба мужид сургуулийн нэгэн багш халдвартай болох нь тогтоогдлоо. Хоккойдо дахь бага сургуулийн ах, дүү хоёр болон 20 настай оюутан охин вирусын халдвар авч биеийн байдал нь тун хүнд эмнэлэгт хүргэгдсэн. Халдвар хаанаас, хэнээс авсан нь тодорхойгүй байна. Түүнчлэн "JR" төмөр замын компанийн Сагамихара буудлын ажилтан халдвар авсан. Уг ажилтны гэр бүлийн гишүүн болох 20 орчим насны хоёр охин, гэргий нь халдвар авсан нь тогтоогдсон.
Тухайн өдөр галт тэрэгний буудлын ажилтантай хамт ажиллаж байсан ажилтнуудыг гэрт нь амрааж байгаа бөгөөд зарим нэгд нь халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн. Вирусын халдвар гарсан усан онгоцонд байсан халдваргүй нь тогтоогдсон япон иргэдийг гэрт нь буцаасан боловч гэртээ буцсны дараахан 60 настай эмэгтэй халдвартай нь тогтоогдсон. Тиймээс халдваргүй нь батлагдаж гэртээ буцсан усан онгоцны зорчигчдыг гадуур гарахгүй байхыг анхаарууллаа" гэжээ.
Г.Маргад
Сэтгэгдэл (24)