Шинэ төрлийн коронавирусын халдвар дэлхийн олон улсад эрчимтэй тархаж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Итали улсад хоёр хүн нас барж, 76 хүн халдварласан бол БНСУ-д халдвартай иргэдийн тоо 556 болж дөрвөн хүн нас барсан байна. Тус улсын зарим хотод онц байдал зарлаад байгаа бөгөөд өнгөрсөн шөнө гэхэд 123 тохиолдол нэмж бүртгэгдсэн аж.
Хэдийгээр Монгол Улсад халдварын тохиолдол илрээгүй ч халдвартай нэг иргэн 135 хүнд халдвар тараах эрсдэлтэй гэдгийг манай эрдэмтэд судалж тогтоогоод буй. Тиймээс хорио цээрийн дэглэмийг сайтар сахиж, гарын ариун цэврийг сахиж, амны хаалт тогтмол зүүхийг албаныхан сануулсаар буй.