Шинэ коронавирусийн тархалтаас сэргийлэх зорилгоор ОХУ-ын эрх баригчид өөрийн газар нутагт Хятад иргэдийг нэвтрүүлэхгүй байх түр хугацааны хориг зарлалаа.
Ингэснээр Орос улсад аялах, сурах, ажил хийх зорилготой Хятад иргэд тус улсын нутаг дэвсгэрт нэвтрэх эрхгүй болжээ. Хоригийн үргэлжлэх хугацаа тодорхойгүй байна.
Орос улс өмнө нь хилээ хааж, Хятад болон Монгол улстай залгаа хилийн боомтуудаар Хятадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Харин энэ удаагийн хориг хэрэгжсэнээр агаарын тээврээр ОХУ-д зорчиж ирэх Хятадын иргэдийг нэвтрүүлэхгүй болж байгаа юм.
Уг хориг Оросын нисэх буудлаар дамжин өнгөрөх нислэгт үйлчлэхгүй гэдгийг тус улсын эрх баригчид мэдээлэв.
Эх сурвалж: South China Morning Post