Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос энэ сарын 17-ны 00.00-24.00 цагийн байдлаар Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группийн COVID-19 халдвар авсан хүн 1886, хүнд өвчтөн 1097-аар нэмэгдэж, 98 өвчтөн нас барсан гэж мэдээллээ. Мөн халдвар авсан байж болзошгүй 1432 тохиолдлыг шинээр илрүүлсэн байна.
Мөн өдөр 1701 хүн эдгэрч эмнэлгээс гарч, өвчтөнтэй ойр байсан 27908 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалжээ. Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группд эмчлүүлж буй халдвар авсан хүний тоо 58016, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 12552, нас барсан хүний тоо 1868 хүрчээ.
Нийт халдвар авсан хүний тоо 72436, халдвар авсан байж болзошгүй 6242 тохиолдол байна. Эдгээр хүмүүстэй ойр байсан 560901 хүний дотроос 141552 хүнд ажиглалт хийж байгаа аж.
Хубэй мужид шинээр 1807 өвчтөн нэмэгдэж, 1223 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 93 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар 50338 өвчтөнд онош тогтоож, хүнд өвчтөн 10970 байна. Нийт 7862 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 1789 хүн нас баржээ.
Үүнээс гадна, Хятадын Хонконг, Макао, Тайваньд 92 хүнийг халдвар авснаар оношилж, Хятадын Хонконгт 60, Макаод 10, Хятадын Тайваньд 22 хүн тус тус оношлогджээ.
CCTV.COM