

1. Г.Алтаншагай Хэнтий аймагт төрж өссөн. Унаж төрсөн Хэнтий аймагт нь түүний адуу мал байдаг. Зундаа гэртээ очиж амрахдаа эмээлээ тохоод хазаараа салхинд гаргадаг заншилтай ажээ.
2. 9-р ангид байхад нь Хэнтий аймагт жүжгийн дугуйлан ирж хичээллэж байсан гэдэг. Г.Алтаншагай тэр дугуйланд нь явдаг байжээ. Тэгээд л жүжигчин мэргэжлийг их сайхан юм шиг санагдаад жүжигчны мэргэжлийг сонгосон аж. Улмаар СУИС-д ирээд конкурс өгөөд тэнцжээ. Ингэж л жүжигчин болж байсан гэнэ дээ. Хэрэв жүжигчин болоогүй байсан бол дуучин болох байсан гэдэг. 10-н жилийн сурагч байхадаа их дуулах дуртай байж. Тэгээд сүүлд 10-р ангиа төгсөхдөө урваад жүжигчин болохоор шийдчихжээ.
3. Тэрбээр урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг, гавьяат жүжигчин Л.Чаминчулуун багш нарын удирдлага дор жүжигчний мэргэжлийг эзэмшиж, 2006 онд сургуулиа төгсөөд УДЭТ-т ажилласан.
4. "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Г.Алтаншагай ТВ5 телевизийн хөтлөгч Б.Насаатай

5. Сэтгэл татмаар гоо үзэсгэлэнтэй бүсгүйг харчихаад, сайхныг нь биширч дуу алддаггүй хүн гэж байдаггүй. Тэгвэл Алтаншагайгийн хувьд хүүхнүүдийн харцнаас гоо сайхныг нь олж харахыг хичээдэг гэнэ шүү. Тэгэхээр гэргий Б.Насаагийнхаа ч гэсэн харцнаас гоо сайхныг мэдрээд хайрласан гэдэг нь лавтай.
6. Тэрбээр өөрийгөө “хийнэ, бүтээнэ, чадна” гэсэн урмаар шагнах дуртай. Түүний багш Л.Чаминчулуун гуай ч “Хүн өөрийгөө магтаж болохгүй, харин урам өгч байх хэрэгтэй” гэж сургадаг байсан гэдэг.

8. Дэлхий даяар хит болж, барууны одууд хүртэл дууриах болсон “Ганнам стиль” дуу олон чартыг тэргүүлээд байгаа юм. Алдарт дуучин Лэди Гагагийн бүжгийн хэмнэл, элемент, хэв маягийг илүү хошин хэлбэрээр дүрсэлснээрээ энэ клип дэлхийн хөгжмийн урлагт цоо шинэ өнгө төрх нэмээд байна.Тэгвэл “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай маань“Монгол Ганнам стиль”-ийг бүтээхээр ажиллаж байгаа билээ.
9. Мөрөөдөл гэдэг хязгааргүй. Бид хязгааргүй орон зайд уран бүтээлээ туурвина гэсэн зорилготойгоор “Мөрөөдлийн театр”-аа Г.Алтаншагай , Г.Эрхэмбаяр нар байгуулсан юм.Мөрөөдлийн театрынхаа анхны уран бүтээлээр Оросын алдарт зохиолч Ванпилвийн “Ууган хүү” жүжгээс сэдэвлэсэн “Миний нууц хүү” жүжгийг тоглож мэргэжлийн ур чадвараа харуулсан юм.Мөн анхны дэлгэцийн уран бүтээл болох “Ээжийн дайсан” нэртэй кино, мөн тайзны шинэ бүтээл болох СГЗ Ш.Гүрбазарын зохиол “Хайртай бол эргэж хараарай” шоу драмын жүжгийг анх удаагаа тавьсан юм. Гэхдээ хамтлагтаа нэрээ өгөөгүй байхдаа түрүү жил хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр” Зургаадугаар сард зочилсон өвлийн өвгөн” хэмээх хүүхдэд зориулсан шоу хийсэн.
10. Г.Алтаншагай “Миний нууц хүү” жүжгийн Хатнаагийн дүрээрээрээ “Гэгээн муза” 2011 оны

11. Ядуу хүн : Ядуу хүн “Баян хүн сэтгэл хангалуун амьдардаггүй. Мөнгөтэй байсан ч аз жаргалтай байдаггүй” гэж боддог.Тэр хүн ядуу, арчаагүй учраас мөн л ингэж ярьдаг.Амьдралд хайргүй, хөдөлмөрлөхийг хүсдэггүй, өөрийгөө хүндэлдэггүй хүн эхлээд оюунаараа, дараа нь өөрт байгаа бүх зүйлээрээ хоосордог.Ядуу амьдралд зовлон их бий.Тэр зовлонгоо хүлээн зөвшөөрсөн хүн өөрөө өөртөө баян, аз жаргалтай амьдарч чаддаг байх хэмээжээ. Энэ бол нийгэмл хурцаар тавигддаг асуудлуудын нэгээхэн хэсэгт л Шагай хариулсан байдал.
12. Улсын хөгжлийг театраар тодорхойлдог, дээрээс нь бас хүн хөдөлмөрлөж, оршин тогтнож байгаа бол хүрээгээ тэлдэг, өсдөг, дэвждэг жамтай. Яг энэ байдлаар л “Мөрөөдлийн театр” хамтлагийн бүрэлдэхүүн нэмэгдсэн. Анх өөрсдөө л нярав, санхүүгээ хийдэг байсан бол одоо санхүүгийн алба, маркетингийн алба, нярав нягтлантай болсон байна. Мөн Х-Түц хамтлагийн жүжигчин Батаа Мөрөөдлийн театрын албан ёсны жүжигчин болсон юм.

14. Шилдэг өнгө продакшны хийсэн Дурлалын сүм , “Ийм нэгэн дурлал”, “Хархны өгөөш” , Хятад улс Монгол хоёрын хамтарсан Аравт кино, “Сайн муу хэрцгий” монголын анхны 4D кинонд, “Ээжийн дайсан” уран сайхны кинонд мөн тоглосон билээ. Түүнчлэн, Дэлхийн алдартай зохиолч В.Гюгогийн “Парисын Дарь эхийн сүм” жүжгийн Жак хэмээх дүрд тоглосон.
15. Анхны жүжгээрээ СТА болсон . Мань эр СТА цол тэмдэг гардах үедээ “Энэ бол театрын

16. Жүжигчин маань хүн бурхны зурсан зургаар л явдаг гэсэн үгтэй санал нийлдэггүй аж. Харин ч хүн өөрийнхөө амьдралын зургаа өөрөө зурах ёстой гэж боддог гэнэ.

18. Хэн илүү их хөдөлмөрлөж байна тэр хүнд аз жаргал сайн сайхан зүйл үүд халгаа харамгүй нээдэг гэж үг байдаг. Тэгвэл Шагай жүжигчин маань аливаа ажилд маш дайчин байдаг гэж хамт олныхон нь ярихын билээ. Шагай ч тэр, театрынхан нь ч тэр “Цагийн юм цагтаа” гэдэг уриаг баримталж явдаг гэнэ дээ.
19. Тэрээр залууст хандаж: Залуу байгаа дээрээ хөдөлмөрлө залхуурал гэдэг зүйлтэй байнга тэмцэж байгаарай гэж өөрийнхөө үеийн залуучуудад бас хэлмээр байна. Манай хамтлагийнхан маань байнга ярилцдаг маргааш гэж өдөр байхгүй шүү өнөөдөр, өнөөдөрөөрөө л бүх зүйлыг цагтаа хийх ёстой гэж. Дээр нь нэмээд хүмүүст хэлэхэд мөрөөдөлтэй байгаарай. Мөн мөрөөдөлдөө хүрч байгаарай л гэж хэлмээр байна.
20. Эхнэр: Миний эхнэрийн хувьд өөрөө бас уран бүтээлч хүн учраас ажилд маань байнга туслагч байхаас гадна арыг маань мөн сайн авч явдаг. Мөн эхнэрийнхээ ажилладаг телевизээр реклам энэ тэр гэж яваад л суугаад хөөрхөн хүүтэй болоод амьдрал үргэлжлээд ургаад л явж байна даа. ч миний эхнэрийн хувьд маш их хөдөлмөрч хүн байгаа.Дээрээс мөн эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь гарамгай байна гэдэг бол ялангуяа эмэггтэй хүнд хамгийн гайхалтай зүйлийн нэг.Энэ бүхнийг нь бас дэмждэг эхнэрийн минь энэ зан чанарууд л надад илүү таалагддаг даа.

21. Амьдрал: Хамгийн гол нь миний бодлоор амьдрал гэдэг нь ургаж байгаа мөнх настай улиастай зүйрлэдэг. Тэр мод нь олон салаа мөчиртэй том модтой зүйрлэдэг.Амьдрал ч гэсэн энэ модтой адилхан энэ модоо услаж тордож байх хэрэгтэй болов уу.
22. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр эхнэр Насаадаа тэрбээр 2 метрийн өндөртэй бамбарууш бэлэглэсэн аж. Одоо энэ бамбаруушан дээр хүү нь унтаж бас тоглодог гэнэ.
23. Халамжтай нөхөр: Ер нь бол гайгүй л гэж боддог.Гэхдээ халамжтай байна гэхээр л эхнэрийнхээ урдуур орж гэр цэвэрлэж аяга угаагаад байхыг халамж гэж бодохгүй байна л даа.Халамж гэдэг нь миний эхнэр амьдралдаа хэр сэтгэл хангалуун байна, амьдралдаа сэтгэл дүүрэн байж чадаж байна уу, тэр эмэгтэй амьдралдаа сэтгэл дүүрэн жаргалтай байна гэдэг нь халамжийн хамгийн дээд хэлбэр гэж боддог.Тэгэхээр эхнэр маань амьдралдаа сэтгэл хангалуун байгаа болохоор өөрийгөө халамжтай нөхөр гэж боддог шүү.Сайн аав байхыг ч хүсдэг.Сайн аав байхын тулд гэр бүлдээ их цаг зарцуулах хэрэгтэй байна.Энэ бүгдийг хийхийн тулд маш их хичээж байгаа гэх үү дээ.


Г.Алтаншагайгийн ангийн хамт олон

"Мөрөөдлийн театр"-ын гурав

Агаа нь " ганган" стить-тэй


"Ээжийн дайсан" кино


"TV-5" телевизийн "Ододтой бүжиглэе" шоунд Нара-тай хамт ялагч болсон

Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (23)