Австрали Улсын Шинэ Өмнөд Уэльс, Квинсланд мужуудаас эхэлсэн ойн түймэр газар авч, Виктория, ACT мужуудыг хамарч олон арван иргэн амиа алдаад буй. Үүнтэй холбогдуулан Австрали Улсад онц байдал зарлаад байгаа. Тэгвэл тус улс дахь Монголын Элчин сайдын яамнаас монголчууддаа хандан сэрэмжлүүлэг гаргажээ.
Тодруулбал, "Австрали Улсын Шинэ Өмнөд Уэльс, Квинсланд, Виктория, ACT мужуудад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд Та бүхнийг анхаарал болгоомжтой байж, тус тусын орон нутгийн засаг захиргаанаас гаргаж буй сэрэмжлүүлэгт анхаарал хандуулж, мөрдөж ажиллахыг зөвлөж байна.
Австрали улс дахь Монголын Элчин сайдын яам"жээ.