Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо буюу AIPS байгууллагаас шалгаруулдаг “2019 оны шилдэг гэрэл зураг” номинацийн төрөлд Ч.Ганбатын бүтээл багтжээ. Тус номинацид дэлхийн 125 улсын 1746 гэрэл зураг өрсөлдсөн байна. Уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт ирэх 2020 оны нэгдүгээр сарын 15-нд болох бөгөөд энэ үеэр шилдэг есөн гэрэл зурагчин шалгарч, улмаар 2020 оны хоёрдугаар сарын 3-нд Унгар улсын Будапешт хотод гранприг тодруулах аж.
Зурагчин Ч.Ганбат нь 2004 оны Афин, 2008 оны Бээжин, 2012 оны Лондон, 2016 оны Рио Де Жанейрогийн олимпод гэрэл зурагчнаар ажилласан туршлагатай юм.
Сэтгэгдэл (1)