Монголын цөөхөн эмэгтэй дэд сайд нарын нэг Ж.Цолмонгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Жадамбын Цолмон 1967 онд төрсөн.
2. Аав Жадамба нь Анагаах Ухааны доктор. Анх удаа Монгол улсаас, монгол хүн НҮБ-д томилогдон ажиллахдаа “D-8-1” зэрэг буюу бүсийн дэд захирлын хэмжээнд хүрсэн амжилтыг гаргасан юм.
3. Харин ээж нь нярайн эмч мэргэжилтэй.
4. Тэрбээр эцэг эхээс гурвуулаа бөгөөд айлын том. Хоёр эрэгтэй дүүтэй.
5. Бага дүү нь АНУ-д Бостоны Их сургуулийг олон улсын бизнесийн хуулиар төгсөж, Нью Йоркийн Их сургуульд эрдмийн зэрэг хамгаалж одоо Родман Реншё Америкийн санхүү хөрөнгө оруулалтын компанид хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд ерөнхийлөгч гэнэ.
6. Том дүү нь эх орондоо бизнесс эрхэлдэг байна.
7. Тэрбээр бага насаа Энэтхэгт өнгөрөөсөн аж.
8. Түүний нөхөр О.Оч нь Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхөөр ажилладаг, мэргэжлийн дипломатч, олон улсын хуульч мэргэжилтэй нэгэн.
9. Тэрээр нөхөртэйгээ 10 дугаар ангиасаа эхэлж үерхээд хамт Москвад оюутан болоод, тэнд гал голомтоо оюутны даруухан амьдралаар эхлүүлээд 23 жил болж байгаа аж.
10. Энэ гэр бүл хоёр охинтой бас нохойтойгоо тавуулаа амьдардаг.
11. Тэрээр 400 саяын үнэлгээтэй хоёр орон сууцтай бөгөөд
12. Дэд сайд бүсүй “Ланд Крузер-105” машинтай.
13. Тэрээр өөрийгөө “Би нэлээд хатуу зантай. Асуудалд зарчимтай ханддаг, элдэв зүйлд автагддаггүй, түүх хаашаа явж байна, түүний зөв талд зогсохыг эрмэлздэг хүн” хэмээн тодорхойлдог.
14. Тэрбээр анх 1992 онд Москвагийн Стоматологийн Их Сургуулийг бакалаврын зэргээр төгссөн. 1995 онд МУИС, гадаад харилцааны сургууль, 1996 онд Монгол улсын Анагаах Ухааны их сургуулийг магистрийн зэргээр, 1996 онд Бүх Энэтхэгийн АУЭШ хүрээлэнд эрүү нүүрний гажиг заслын мэргэжлээр, 1997 онд Япон улсын Токиогийн Анагаах Ухааны Их Сургууль, 2003 онд БНСУ-ын Эрүү Нүүрний Гажиг Заслын Твидийн Олон улсын Эрдэм шинжилгээний хүрээлэн, 2011 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуульд докторын зэргээр тус тус төгссөн.
15. Ж.Цолмон 1995 онд АУИС-ийн Нүүр Ам Судлалын Тэнхимд багш, эрдэм шинжилгээний ажилтан , 1999 -2007 Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэнд Гадаад харилцаа, гадаад төслийн ерөнхий зохицуулагч, 2005 оноос Орто-Дент сургалт судалгаа Эмчилгээ Оношлогооны төвийн захиралаар ажиллаж байсан.
16. Тэрбээр 2007 оноос Эрүүл мэндийн дэд сайдын албыг хашиж байна.
17. Энэ эмэгтэй олон гавьяа шагналтай. Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Тэргүүний залуу алтан медаль, “Шилдэг нийгмийн зүтгэлтэн” ерөнхий сайдын өргөмжлөл, "Алтан Од” МАСЗхолбооны хүндэт тэмдэг, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан, Алтан гадас одон, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар тус тус шагнуулсан
18. “Нүүдэлчид ба бэлчээр ашиглалт” 2000 он, Бэлчээр хувьчлал: “Унгар, Норвегитэй харьцуулсан нь” 2002 он, “Монгол дангаараа соёл иргэншил мөн үү” 2004 он Шүдний багаж барих аргыг тооны хэллэгт шилжүүлсэн нь” 1995 он, “Эрүү нүүрний гажиг засал” –ын сурах бичиг, 2007 он зэрэг арав гаруй ном, товхимол гаргажээ.
19. Сонирхолтой нь тэрбээр 2004 онд “Чингис хаан ба орчин үе” олон орны эрдэмтдийн бүтээл, монгол хэлнээс англи хэлрүү хөрвүүлсэн байна.
20. Ж.Цолмон“Ортодент” хэмээх эрүү нүүр, гоо засал, шүдний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн эмнэлэгтэй. Мөн хувийн бизнесээ эх, нялхасд зориулсан төрөх эмнэлгээр өргөжүүлжээ.
21. Гардасил хэмээх хорт хавдрын эсрэг вакциныг өсвөр насны охидод орон даяар хийж эхлээд байгаа билээ. Уг вакцинд хамрагдуулах ажлыг Ж.Цолмон санаачлан хэрэгжүүлж эхэлсэн нь хэл ам дагуулаад байгаа.
22. Түүнийг С.Баяртай нэр холбон нэг хэсэг шуугиж байсан.
23. Л.ГүндалайЭрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонд гар хүрч, хэл амаар доромжилсон гэх яриа тархсан. Харин тэрбээр “Л.Гүндалай минь, эр хүний хэлтэрхий шиг бай л даа” гэсэн хариулт өгч байсан удаатай.
24. Эрүүл мэндийн дэд сайд Ж. Цолмонг нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа гэх мэдээлэл нэг хэсэг хэвлэлээр бичигдэх болсон.

Ц.Болор /24tsag.mn/
Сэтгэгдэл (55)