АНУ болон БНХАУ-ын хооронд худалдааны дайн газар аваад байсан ч талууд гэрээ байгуулж, тохиролцож чаджээ. Энэ тухай Д.Трамп хэд хэдэн удаа цухуйлгасан талаар гаднын хэвлэл мэдээллүүд онцолж байна.
Талууд гэрээлснээр ирэх ням гарагт эхлэн мөрдөгдөх байсан Хятадын 160 тэрбум ам.долларын бараанд оноох импортын татварыг хойшилж байгаа юм. Мөн өмнө нь оноосон татваруудыг бууруулах аж.
Хэрэв АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп дээрх гэрээг баталбал БНХАУ-ын тал ч гэсэн импортын татвараа цуцлах юм байна. Зурахгүй бол Хятадаас АНУ-д нийлүүлдэг бүх бараа бүтээгдэхүүн импортын өндөр татвартай болох юм. Нөгөөтэйгүүр, олон улсын шинжээчдийн зүгээс ирэх онд сонгуулийн өрсөлдөөн эхлэх учраас Трамп иргэдийнхээ нуруунд ачаа үүрүүлэхээс зайлсхийх ёстой гэж үзэж буй юм.